Tuesday, December 22, 2009

Thursday, December 17, 2009

Минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?



Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй биз ээ.

Таагүй дурсамжийг бодол сэтгэлээсээ авч хая

Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ.
Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.Биднээс үл хамаарах өч төчнөөн үйл явдал амьдралд болж өнгөрдөг. Үүнд бид дүгнэлт өгч, цаашид алдаа эндэгдэл гаргахгүйн тулд мэрийхэд л хангалттай. Хэн нэгэн таныг маш ихээр гомдоосон байгаа ч дотоод сэтгэлдээ уучилж сур. Ингэх нь

Эрүүл энхийн таван чухал

1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.

Нойргүйдэлээс мултрах нь...





Саяхан би орой 11 цагт орондоо хэвтээд өглөө 06 хүртэл орондоо хөрвөөж хэвтлээ. Ирээдүйн хийх ажлынхаа тухай ургуулан бодсоор байгаад унтаж чадсангүй. Уг нь нойр хүрчихээсээ унтах юмсан гэж хүсэх боловч толгойд эргэлдэх сайхан бодлуудаасаа салж чадсангүй. Сайхан бодлууд байсан нь "яамайдаа" боловч ахиж нойргүй хөрвөөхгүй тулд тавтай унтах зөвлөгөө олж авлаа. Бүсгүйчүүд ургуулан бодоходоо сайн улс өөрт нь бяцхан ханд хаясан залуугын тухай бодно, удахгүй болох шинэ жилээр яаж хамгийн үзэсгэлэнтэй нь болох уу гэж санааширна, ирээдүйн амьдралаа мөрөөднө.

Гараар шинжих нь

Хуруугаар чинь таныг шинжие
Хүний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хүн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч таныг шинжиж болно.

Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг

Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг.
Харин одоо бол энэ  ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно. Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон. Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна.

Залуу Нас - Жинхэнэ Гоёл

Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох.

Ажил дээрээ найзтай байхын сайн, муу тал

   Хамт ажилладаг найзтай байна гэдэг янз бүрийн л үр дагавартай байж болно. Сонголтыг та л хийнэ шүү дээ.

Сайн тал.

Берлускони нам цохиулав

Берлускони нам цохиулав
 Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нүүрэндээ нэгэн үл таних хүнд цохиулав. Энэ хэрэг Милан хотын төвд талбайд ерөнхий сайд үг хэлэх үеээр болсон байна. Түүн лүү нэгэн эр гүйн очингуутаа зангидсан гараараа нүүр лүү нь унатал нь цохиод авчээ.

Германы супермаркетад хиамаар зодолдов

Германы супермаркетад хиамаар зодолдов

Германы Ахен хотын нэгэн супермаркетад үйлчлүүлэгч нар хоорондоо хиамаар зодолдсан хэрэг гарав гэж The Daily Telegraph мэдээлэв. Зодоон гарах шалтгаан нь хүнс цуглуулах тэрэг булаацалдсанаас болжээ. 74 настай эр, 35 настай эмэгтэй хоёр нэгэн зэрэг нэг тэрэгнээс зуурчээ. Тэтгэвэрийн хөгшин эр дийлэн тэргийг авах гэж байтал эмэгтэйн талд түүний 24 настай залуу хархүү оров.

Sunday, December 13, 2009

Загварын ертөнцийн түгшүүр

AnorTwiggy, Sienna Miller, Cate Moss… Тэд бол дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн гоо сайхны үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд билээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр хоёр сая гаруй эмэгтэйчүүд ямар ч илүүдэл жингүй гуалиг туранхай болох хүсэлдээ хэт автсанаас анорекси
буюу хоол хүлээн авах чадваргүй болох аймшигт өвчнөөр шаналж байгаа аж. Хувцас загварын бизнес л залуу бүсгүйчүүдийг энэ өвчнөөр өвдөх үндэс суурийг тавьж өгч байна хэмээн эмч, сэтгэл зүйчид буруушааж байна. Загвар өмсөгч нарыг үхэлд хүргэсэн гэх ял сонсох шахаад байгаа хувцас загварын аж үйлдвэрлэл ч одоогийн баримталж байгаа гоо сайхны шалгуур хэмжүүрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо

Sophia KokosalakiАвъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Sophia Kokosalaki-гийн хурц мэдрэмж Diesel брэндийн өнгө төрхийг улам гоё болгож чадна гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаа аж. Sophia Kokosalaki шинэ ажилд орохоосоо өмнөхөн өөрийн брэнд болох Vionnet couture house-аа нээгээд байжээ. Гэхдээ Kokosalaki өөр ажилд орсон ч гэсэн өөрийн брэндийнхээ ахлах дизайнер, ерөнхий захирлын ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ.
Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Diesel группын нэр хүнд өөрийнхөө брэндийг өргөжүүлэхэд маань ч ихээхэн тус болно гэдэгт би итгэж байна.

Дэлхийн хамгийн өндөр барилга


TaipeiДэлхий дээрх хамгийн өндөр барилга хаана байдгийг мэдэх үү? 101 давхартай “Taipei 101 Tower” гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн өндөр барилга мэдээж Тайваний нийслэл Тайпэйд байдаг. “Taipei 101 Tower”-ийн экстерьер, интерьерийн аль алинд Хятадын эртний Буддын шашны сүм хийдүүд болон уламжлалт уран барилгын архитектурын онцлог шингэсэн байна. Түүнчлэн барилгын ерөнхий хэв загвар нь Хятад үндэстний сайн сайхан амьдралын бэлгэдэл болсон хулсан цэцгийн /bamboo/ хэлбэрийг санагдуулна. Барилгын ерөнхий экстерьер нь хулсны ишээс санаа аван хийсэн найман таслагдсан хэсэгтэй. Найман давхарга хэсэгтэй байхыг архитекторууд зүгээр ч нэг санаандгүйгээр шийдээгүй бөгөөд энэ нь хятадууд наймын тоог бэлгэшээдэгтэй холбоотой аж.

Сэрээ мэндэлсэн нь


Өдөр тутам хооллохдоо бидний тогтмол хэрэглэдэг хоолны гурвал хэрэгслээс хамгийн залуу нь сэрээ. Чулуун хутга, шавар халбага зэрэг нь чулуун зэвсгийн үеэс хэрэглэгдэж ирсэн бол хоолны сэрээний тухайд гэвэл XI зууны сүүлчээс л Европт гарчээ.
Хоёр шүдтэй зааны ясан бариултай алтан сэрээний анхны эзэн нь Византийн гүнж Мария Иверская болсон гэж түүхэн сурвалжуудад өгүүлнэ. Үүнээс зуун жилийн дараа Ромын хамба ламтан сэрээтэй болсон гэдэг. Ийнхүү сэрээ Италиас дамжин Европын хааны орднуудаар тархжээ.
1297 онд Английн I Эдуард хаан сэрээтэй болсон бол 1379 онд