Sunday, November 22, 2009

ТҮМНЭЭ БИШРҮҮЛСЭН ТӨГӨЛДӨР АРСЛАН

2009 оны тавдугаар сарын 24. Япон, Монгол төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогчид Токио хотын Кокүгикан ордонг ширтэж байлаа. Тасалбар олж авсан азтанууд ордондоо тухлан сууж байхад нэгэн хэсэг нь интэрнэтээр амьсгаа даран хүлээнэ. Монголын гурван хүчтэний хэн нь энэ удаад түрүүлэх бол хэмээн хүлээж байгаа нь тэр. Тэр дундаа Ама хэмээн бидний нэрлэж дуудаж дассан Харүмафүжи хэмээх Д.Бямбадоржийг анхныхаа түрүүг аваасай гэж бодож байсан хүн олон байсан болов уу гэж таамагласандаа