Thursday, December 17, 2009

Германы супермаркетад хиамаар зодолдов

Германы супермаркетад хиамаар зодолдов

Германы Ахен хотын нэгэн супермаркетад үйлчлүүлэгч нар хоорондоо хиамаар зодолдсан хэрэг гарав гэж The Daily Telegraph мэдээлэв. Зодоон гарах шалтгаан нь хүнс цуглуулах тэрэг булаацалдсанаас болжээ. 74 настай эр, 35 настай эмэгтэй хоёр нэгэн зэрэг нэг тэрэгнээс зуурчээ. Тэтгэвэрийн хөгшин эр дийлэн тэргийг авах гэж байтал эмэгтэйн талд түүний 24 настай залуу хархүү оров.
Тэр хөгшин өвгөнийг түлхэн тэргийг булаан авчээ. Хөгшин эр хойноос нь очин лангуун дээрээс салями хиам аван цохихыг оролдов. Харин 53 настай залуучуудын ээж 2кг-ын жинтэй пармезан хиамаар хөгшнийг цохиод авав. Эмэгтэй хөгшнөөс хариу цохилт аван шилэн ширээ толгойгоороо мөргөн унаж бэртэв. Цагдаа нар энэхүү зодооныг таслан зогсоов. Зодоон оролцсон этгээдүүдийн хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус супермаркетын удирдлагын мэдүүлж байгаагаар, Зул сар дөхөж байгаатай холбоотой үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж заримдаа тэрэг хүрэлцэхгүйд хүрч байгаа гэнэ.

No comments:

Post a Comment