Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нүүрэндээ нэгэн үл таних хүнд цохиулав. Энэ хэрэг Милан хотын төвд талбайд ерөнхий сайд үг хэлэх үеээр болсон байна. Түүн лүү нэгэн эр гүйн очингуутаа зангидсан гараараа нүүр лүү нь унатал нь цохиод авчээ.
Ерөнхий сайдыг эмнэлэгт хүргэсэн ба харин цохилт хийсэн залууг баривчилсан, тэр сэтгэцийн өвчтэй байсан бололтой гэж Agence France-Presse мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, цуглаан эхлэхэд л Берлусконийн яриаг эсэргүүцсэн маягийн шүгэл чимээ гарч байсан ба хэд хэдэн удаа цагдаа цуглагчдын хооронд мөргөлдөөн гараад амжсан байна.Thursday, December 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment